Мэдээллийн сан
Тайлангууд
Газрын зураг
Үндэсний холбоосууд
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи
Олон улсын холбоосууд
The International Treaty on PGRFA
“Хүнс Хөдөө Аж Ахуйн Ургамлын Генетик Нөөцийг Хамгаалж Ашиглах Даян Дэлхийн Төлөвлөгөө” (GPA-PGRFA) гэж юу вэ?
Монгол улс. Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ)
Ургамал Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн (УГТЭШХ)
Манай гаригийн улам өсөн нэмэгдэж байгаа хүн амын хүнс, тэжээлийн хангамжыг нэмэгдүүлэхэд Хүнс хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөц (ХХААУГН) чухал хувь нэмэр оруулсаар байна. Ургамлын генетик нөөц (УГН) нь ургац, чанарын өндөр үзүүлэлттэй таримал ургамлын шинэ сортууд бүтээхэд үндсэн эх материал болсоор байна. ХХААУГН-ийг амьдаар хадгалж, үр ашигтай ашиглах нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж улс үндэстэн төдийгүй даян дэлхийн хүнс, тэжээлийн хангамж, аюулгүй байдлыг сайжруулахад нэн чухал ач холбогдолтой.
1996 онд “Хүнс Хөдөө Аж Ахуйн Ургамлын Генетик Нөөцийг Хамгаалж, Ашиглах Даян Дэлхийн Үйл Ажиллагааны Төлөвлөгөө”-г (ХХААУГНХ-ДДҮАТ) НҮБ-ын гишүүн 150 орон баталж, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол орон өөрийн эрх үүргийг хэрэгжүүлсээр байна.
Энэ төлөвлөгөө нь ургамлын генетик нөөцийг хамгаалах In Situ хадгалалтыг хөгжүүлэх, УГН-ийг Ex Situ нөхцөлд хадгалах, УГН-ийг тогтвортой ашиглах, УГН-ийг хадгалах, хамгаалах үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэх зэрэг үндсэн 4 чиглэлийн хүрээнд харилцан уялдаа бүхий 20 тэргүүлэх чиглэлээс бүрэлдэж байна.
ХХААУГНХ-ДДҮАТ-ний зорилго нь Хүнс Хөдөө Аж Ахуйн Ургамлын Генетик Нөөцийг (ХХААУГН) хамгаалж, тогтвортой ашиглах хамгийн үр ашигтай системийг бий болгох замаар хүн төрлөхтний хүнсний аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УГН-ийг ашигласнаас гарах ашгийг шударга, эрх тэгш хуваарилах нөхцлийг бүрдүүлэх оршиж байна.
Цаашилбал энэ даян дэлхийн төлөвлөгөө нь Хүнс Хөдөө Аж Ахуйн Ургамлын Генетик Нөөцийн Олон Улсын Гэрээг (ХХААУГНОУГ) хэрэгжүүлэх түшиг тулгуур (http://www.itpgrfa.net) баримт бичиг болон хэрэгжиж байна.
Мэдээлэл Солилцох Үндэсний Механизм (NISM), түүний ач холбогдол
“Хүнс Хөдөө Аж Ахуйн Ургамлын Генетик Нөөцийг Хамгаалж, Ашиглах Даян Дэлхийн Төлөвлөгөө”-ний хэрэгжилтэнд мониторинг хийж цаашдын зорилго, зорилтуудыг толдорхойлох зорилгоор “Мэдээлэл Солилцооны Үндэсний Механизм”-ийг (NISM) байгуулж 60 гаруй оронд 20 хэл дээр ашиглаж байна
2009-2011 онд НҮБ-ын ХХААБ болон Ази тивийн нэр бүхий 15 орон (Бангладеш, Энэтхэг, Малайз, Филлиппин, Шриланк, Тайланд, Вьетнам, Бутан, Кампучи, Индонез, Лаос, Монгол, Мианмар, Непал, Пакистан) хамтран Ази тивд “Мэдээлэл Солилцох Үндэсний Механизм” (NISM)–ын сүлжээ байгуулах GCP/RAS/240/JPN төслийг амжилттай хэрэгжүүлэв.
ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу:
Н.Баярсүх. Ph.D
Дэд захирал
Ургамал Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн (УГТЭШХ)
Дархан –Уул аймаг 45047,
Монгол улс
Утас/факс: +976-70378826
Гар утас: +976-99014174, +976-88014174
Э.шуудан: bayar67@yahoo.com

